CS 1.6
Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ, цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу.
Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ. Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу, үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа.
Тийм ээ, Counter Strike-ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй. Гэвч одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж, үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт, оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн ухралтыг хэрэгжүүлэх, довтолгооноос бултах, дэлбэрэлтийг зохион байгуулах, хөлийн чимээг сонсож мэдрэх, зэвсэг хэрэгсэл худалдаж авах чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин манай зөвлөмж тэс өөр байх болно. Энэ бол танд өөр хэн ч хэлэхгүй, магадгүй мэргэжилтнүүд өөрсдөө ч мэдэлгүй эзэмшсэн тийм нууцлаг зөвлөмжүүд байх болно.
Counter Strike-ийг өөр нүдээр хараад үзвэл ямар байх бол! Шилдэг мэргэжилтнүүд шинэковууд болон бусдадаа хэлэхийг хүсдэггүй тийм л зөвлөгөөнүүдийг одоо та унших болно!! Эдгээрийг эзэмшиж, ойлгож, мэдэрч чадсан хүмүүс л онооны хүснэгтийн хамгийн дээд хэсэгт нэрээ бичүүлдэг юм даа. Ер нь оноо гэдэг бол чиний чадварыг тов тодорхой харуулах чухал үзүүлэлт юм. Тэр тусмаа интернэт сүлжээг ашиглан нийтийн сервер дээр тоглож байгаа тохиолдолд онооны систем чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Илгээх | 44 хүн уншсан | Бичсэн: Usukhuu
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
cs 1.6 top 10
cs 1.6 top 10 ...
CS 1.6
Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр тусмаа хашируудтай үзэлц...








